28 настай эмэгтэй том хүүхдээ сургуулиас авахаар явахдаа 10 сартай хүүхдээ халатныхаа бүсээр паарнаас уяж үлдээсний улмаас хүүхэд нь бүсэндээ орооцолдож, хоолойгоо боомилсон хэрэг Баянгол дүүргийн долдугаар хороонд бүртгэгджээ.
Хүүхдэд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэмтлээ даалгүй нэг хоногийн дараа барсан байна. Энэ сарын эхээр мөн хүүхдээ сургуулиас авахын тулд бага насны хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээсний улмаас өндрөөс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ.
Иймд эцэг эхчүүдийг хүүхдээ харж хандах хүнгүйгээр гэрт нь үлдээлгүй, байнга хараа хяналттай байлгаж, дагуулж явахыг албаны хүмүүс анхаарууллаа.