ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гарааш буулгалт, орц гарц чөлөөлөлтийн ажлууд өнөөдрөөс эхэлнэ

O.Admin
2022-03-15

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 онд 50 байршилд 1300 орчим гарааш буулгаж тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол барихаар төлөвлөсөн. Үүний хажуугаар явган хүний зам, авто замын орох орц гарцыг нэмэгдүүлэх зорилгоор "Хашаа" арга хэмжээг хийж байна.

Орц гарц чөлөөлөгдсөнөөр – Иргэдийн явган болон автомашинаар зорчих гарц, замууд нэмэгдэж түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой

Гарааш буулгалт газар чөлөөлөлт хийснээр – Иргэдийн амьдарч, ажиллаж байгаа газрын ойр орчимд нэн шаардлагатай ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилт хийгдэж иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэж тооцоолсон.