ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ

O.Admin
2022-03-15

Хөвсгөл аймгийн Ханх сумын хоёрдугаар багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 354 км, сумын төвөөс баруун урд зүгт 36 км/ -т гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 16:19 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдэж, хохирол учраагүй тухай мэдээлжээ.