ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-руу зорчих иргэдийн анхааралд

O.Admin
2022-03-16

БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх албанаас БНСУ-д ирж буй вакцины бүрэн тунд хамрагдсан (БНСУ-д болон бусад улсад) иргэдийн "Тусгаарлалтаас чөлөөлөх журам"-д өөрчлөлт оруулж шат дараатайгаар өргөжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

- 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн БНСУ-д болон Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлсэн иргэд;

Гадаад улсад вакцинд хамрагдсан мэдээллээ өөрийн биеэр БНСУ дахь харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж бүртгүүлэх шаардлагатай ба өөр хүнээр төлөөлүүлэн бүртгүүлэх бол харьяа эмнэлгээсээ лавлана.

- 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Гадаад улсад вакцины бүрэн тунд хамрагдсан мэдээллээ “COOV” - Ковид19-ын вакцины гэрчилгээний системд бүртгүүлээгүй иргэдийг “Тусгаарлалтаас чөлөөлөх журам” -ыг хэрэгжүүлж эхэлнэ.

БНСУ-д ирэхээсээ өмнө ( https://cov19ent.kdca.go.kr ) холбоосоор орж овог нэр, е-майл хаяг, паспортын мэдээлэл, зорчих болон оршин суух мэдээлэл болон вакцинд хамрагдсан мэдээлэл зэргийг оруулан QR код авна. (Вакцины гэрчилгээгээ хавсаргах шаардлагатай)

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос авах боломжтой.

https://overseas.mofa.go.kr/mn-ko/brd/m_373/view.do?seq=1339163&page=1

https://overseas.mofa.go.kr/mn-mn/brd/m_288/view.do?seq=758267&page=1

Эх сурвалж: МИАТ