Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагт халдварын 164 тохиолдол /Улаанбаатарт 106, орон нутагт 58, зөөвөрлөгдсөн 0/ илэрч, нас баралт бүртгэгдээгүй байна.
Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоог гаргаагүй байна.
- Хэвтэн эмчлүүлж буй 784 хүний
- 185 нь хүүхэд,
- 33 нь жирэмсэн эмэгтэй байна.
Гэрийн хяналтад 2911 иргэн эмчлүүлж буй юм. Биеийн байдал:
- Хөнгөн 187
- Хүндэвтэр 470
- Хүнд 119
- Нэн хүнд 8 өвчтөн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ.