Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар мөн “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар /ТҮГ/ болон “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай хэлэлцсэн юм. Энэхүү байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийг тооцох үндсэн чиглэлтэй. Мөн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийх, төр хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрийн үр ашгийн тооцоог хийж, хянаж байх юм. Түүнчлэн статистикийн мэдээлэлд үндэслэн нийслэлийн нийгэм, эдийн засгийн их өгөгдлийг бий болгох, дата анализ хийх... зэргээр үйл ажиллагааны чиглэлийг нь тодорхойлжээ. Хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон Гүйцэтгэх захирал удирдаж ажиллах юм.