ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Авто замын засвар, арчлалтад шинэ технологи нэвтрүүллээ

O.Admin
2022-06-27

Зам, тээврийн хөгжлийн яам, "Зам тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ нь авто замын салбарт засвар, арчлалтын шинэ төрлийн авто машин, техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлэхэд  авто зам засвар, арчлалтын компаниудтай хамтран ажиллаж байна.

Тодруулбал, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баруун бүсийн авто замын коридор, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” –ийн хүрээнд “Авто замын засвар арчлалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил” гүйцэтгэх гэрээний дагуу “Мехлопат” ХХК-аас манай улсад зургаан төрлийн  машин механизм, программ хангамжийг нийлүүлсэн. Одоогоор тус машиныг Лүн-Дашинчилэн чиглэлийн замын ээлжит засварт ашиглаж байна.

Chip sealer болон Slurry sealer гэсэн хоёр төрлийн тоног төхөөрөмж нь авто замын асфальбетон хучилтад гадаргуун боловсруулалт хийх зориулалттай юм. Эдгээр машинаар хучилт хийснээр замын барзгаржилт сайжрах, хальтиргаа гулгаанаас үүсэх эрсдэл багасгах, хучилтын нөхцөл байдлын үзүүлэлт 80%-аас дээш үед ажиллуулсан тохиолдолд замын насжилт, урсгал болон ээлжит засварын ажлын хөрөнгө оруулалтыг хэмнэнэ. Мөн ажлын бүтээмж өндөр тул цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талтай.

Манай орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн зорчдогоос замын эвдрэл хурдацтай явагддаг. Түүнчлэн зам засварын ажилд ихээхэн хэмжээний төсөв, зардал, хүн хүч, цаг хугацаа шаардддаг билээ. Эдгээр машиныг ашиглан гадаргуун боловсруулалт хийснээр авто замуудын ашиглалтын хугацаа буюу насжилтийг  уртасгах бүрэн боломжтой юм.

Chip sealer машинаар хийсэн авто замын хучилт