ГССҮТ-ийн жижүүрийн эмч, эмнэлгийн ажилтнууд дутуу төрсөн нярайн амийг аварсан талаарх сайн мэдээг уншигч танд хүргэе. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 01-ний шөнө тус төвийн ХАЯТТасгаар тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэн М нь санамсаргүй байдлаар ариун цэврийн өрөөнд төрж эндэх эрсдэл үүссэн аж.
Улмаар тухайн шөнө жижүүрт гарч байсан ахлах жижүүр Ц.Цэнд-Очир, Д.Оюунхишиг, ЭЭТ-ийн эмч Б.Энхтуяа, ХАЯТТасгийн их эмч Т.Отгонболд болон асрагч, сувилагч нарын баг цаг алдалгүй сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлж 26 долоо хоногтой дутуу нярайн амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг тогтворжуулж эхийн хамт 103-ын эмчид хүлээлгэн өгчээ.