Шинзо Абэ өнөөдөр халдлагад өртжээ. Орон нутгийн цагаар долдугаар сарын 8-ны өдөр Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод халдлагад өртжээ.
Японы MBS-ын мэдээлснээр орон нутгийн цагаар энэ сарын 8-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Нара хотын Кинтецү "Ямато Сайдайжи өртөө"-нд буудлагын хэрэг гарч, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ үг хэлж байхдаа буудуулжээ.
Хэрэг гарах үед хэргийн газарт 30 орчим хүн байсан аж. Одоогоор хэргийн газарт цагдаагийнхан нарийвчилсан шалгалт хийж байна. Шинзо Абэ одоогоор ухаан алдсан байдалтай байсан бол сүүлд NHK-гийн мэдээллээр түүний зүрх нь зогссон байж магадгүй байна.