Халдлагад өртөж хүнд шархадсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абегийн амь насыг аврахаар Нара хотын "Nara Medical University" эмнэлгийн эмч нар гурван цагийн туршид оролдсон боловч тэр хүнд шархыг даалгүй нас барсан болохыг тус эмнэлгийн эмч мэдэгдлээ.
Японы Ерөнхий сайдаар хоёр удаа сонгогдон ажиллаж Японы нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, нэр хүнд бүхий улс төрч Шинзо Абе ийнхүү 67 насандаа насан эцэслэлээ.
Тэрээр 1954 онд Японы Консерватив улс төрчийн гэр бүлд төрсөн бол одоо болтол Японы түүхэнд тушаалд хамгийн удаан байсан Ерөнхий сайд юм.