ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жонни Депп багийнхан руугаа дайрчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-09

“Карибын тэнгисийн дээрэмчин” зэрэг олон кинонд бүтээсэн дүрээрээ танигдсан жүжигчин Жонни Депп шинэ уран бүтээлийн ажилдаа хэдийнэ орсон. Тэрбээр “Labyrinth” гэх кинонд Лос-Анжелес хотын цагдаагийн дүрийг бүтээж байгаа юм.

Гэвч, кино зураг авалтын үеэр нэрт жүжигчин согтууруулах ундаа байнга хэрэглэж, хамтран ажиллаж буй уран бүтээлчиддээ балмад авир гаргах болжээ. Энэ талаар түүний ойрын хүн “Нью Йорк пост” сонинд ярьсан байна.

Тодруулбал, саяхны нэг өдөр кино групп Лос-Анжелес хотын нэгэн гудамжийг хааж, зураг авалт хийжээ. Гэтэл зураг авалт дууссан байхад Жонни үргэлжлүүлэхийг шаардсан байна. Харин талбайн зохицуулагч түүнд сүүлийн зураг авалт байсан гэж хэлэхэд, жүжигчин эр уурлан, зодолдохыг завдсан байна.  Тухайн үед тэрбээр “100 мянган ам.доллар өгье. Одоо намайг цохиодох” хэмээн ярьж байсан гэнэ. Түүнчлэн, зарим эх сурвалжийн мэдээлснээр, Жонни зураг авалтын талбайд байнга архи уудаг аж.