Аймаг, орон нутагт байгуулсан хүчилтөрөгчийн бэрсэг үйлдвэрүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд том дэвшилж болж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд бичжээ.
Тэрбээр, "Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрүүд нь нэг цагт 20 м3 хүчилтөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бидний амьсгалж буй агаарыг шүүж, цэвэршүүлсэн 95-97хувийн цэвэршилттэй, эмнэлгийн зориулалттай хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг дэвшилтэд технологи дээр суурилсан юм.
20м3/цаг Хүчин чадалтай хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийн өртөг дунджаар 590 сая төгрөг бөгөөд нэг аймгийн 2-3 жилд хүчилтөрөгч худалдан авдаг байсан төсөвтэй тэнцэх зардлаар байгуулагдсан. Эхний 2 жилд ханган нийлүүлсэн байгууллагын баталгаат хугацаатай бөгөөд цаашдын засвар үйлчилгээ, хугацаатай солигддог сэлбэг хэрэгслийн тухайн эрүүл мэндийн байгууллага хариуцан ажиллах юм.
- Аймгийн үйлдвэрээс сумд, хувийн хэвшлийн ЭМБ-ыг хангах боломж бүрдсэн
- Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх боломж бүрдсэн /Эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэс засал гэх мэт
-Хүчилтөрөгчийн хязгаарлагдмал нөөцөд баригдахгүй эмнэлзүйн стандарт зааврын дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн
- Захиалга, тээвэрлэлт, баллон болон автомашины хүчин чадал, аюулгүй байдал зэрэг олон асуудал цогцоор шийдэгдсэн
- Эдийн засгийн үр ашигтай
- Коронавируст халдварын үед хүчилтөрөгчийн хэрэгцээ хамгийн чухал байдаг тул технологи нэвтэрсэн өдрөөс эхлэн үр дүнгээ өгсөн
-Цаашид аймаг орон нутгийн эмнэлэгт чанартай тусламж үйлчилгээг нэвтрүүлэх бааз суурь бий болж байна" хэмээжээ.