Монгол Улсын иргэд бусад улс орнууд руу БНСУ-аар дамжин явахад транзит виз авах шаардлагатай гэх мэдээлэл Солонгосын сайтад гарчээ.
Уг мэдээлэл southkoreavisa.com сайтад нийтлэгдсэн бөгөөд Монгол Улсын иргэд Сири, Йемен, Судан Египет зэрэг улсын иргэдтэй адил транзит виз авна гэж бичсэн байна.
Харин энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тайлбар өгөхдөө Монгол Улсын иргэд транзит виз авах шаардлагагүй гэж мэдээлжээ.
ГХЯ-наас "Бүгд Найрамдах Солонгос Улсын нисэх буудлуудаар дамжин гуравдагч орнууд руу зорчих Монгол Улсын иргэд “транзит” виз авах шаардлагагүй, хэвийн зорчиж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.
КОНСУЛЫН ГАЗАР" гэсэн байна.