Өчигдөр болсон осол, гамшгийн тухай мэдээллийг Онцгой байдлын газраас хүргэлээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг, 4 дүгээр зөрлөг гэдэг газар 43 тн нүүрс тээвэрлэж явсан “Норд Бенз” загварын том оврын /чиргүүлтэй/ ачааны автомашин замын хажуу руу онхолджээ. Зорчиж явсан иргэн автомашины чиргүүлд дарагдаж нас барсан байна.
Түүнчлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 61-ын гарамд “Норд Бенз” загварын том оврын ачааны автомашины араас “Пажеро” загварын суудлын автомашин мөргөж, зорчин явсан 58 болон 63 настай эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.
Иймд зорчигч жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохы ТЦА-наас анхаарууллаа.