ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Галт зэвсэг хэрэглэж, цагдаагийн байр руу буудаж танхайрчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-09-07

Архангай аймгийн Тариат сумын "Хорго" багийн иргэн Ш нь энэ сарын 05-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ галт зэвсэг ашиглаж, тус суманд байрлах Цагдаагийн хэлтсийн байр руу буудсан хэрэг гарчээ. 

Тухайн этгээдийг айлын эзгүй байшинд нуугдаж байхад нь баривчилсан бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн учраас юу хийснээ санахгүй байна хэмээн мэдүүлэг өгчээ. Тухайн этгээд нь карбин маркийн галт зэвсгээр хоёр удаа буудсан бөгөөд золоор хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртээгүй бөгөөд машинаа журамлуулсан уураа гаргаж, цагдаагийн албан хаагчийн амь насанд заналхийлсэн бололтой. 

Ш гэгч нь галт зэвсэг хэрэглэж, бусдын амь насанд заналхийлсэн гэх үндэслэлээр 27 сая төгрөгөөр торгуулах эс бөгөөс 1-5 жил хоригдох ял сонсож магадгүй байна.