Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 14, 15-р байрны ард талын тоглоомын талбайг шинэчилж хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд тоглож наадах, хүмүүжих боломжийг ханган стандартад нийцүүлэн засварлалаа.
Дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй тус тоглоомын талбай нь бага болон ахлах, дунд гэсэн насны ангилалаар тохижуулсанаараа онцлог юм.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан хөдөлгөөнийг сайжруулах зориулалт бүхий тусгай тоглоомыг нэмж дөрвийг суурилуулна.