Сайд Л.Энхамгалан сая МОХС-ийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Тэрбээр, "Орос 3 дугаар сургуультай асуудалд цэг тавьсан. Дахин энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Нэг зүйлийг хатуу хэлье.
Өнөөдрийн байдлаар орос 3-р сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын өмчлөлд байгаа. Тодруулбал нийслэл Улаанбаатар хотын өмч. ОХУ-аас нэг ч төгрөгийн зардал гаргадаггүй. Энэ сургуулийн сургалтын үйл ажиллагааны урсгал зардлын 84 хувийг эцэг эх, асран хамгаалагчдын төлбөрөөс, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгө буюу хувьсах зардлаар өгч байгаа.
Тийм учраас энэ сургуулийн удирдлагатай холбоотой асуудалд хувьсах зардалд нэг ч төгрөг гаргадаггүй, өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэгэн гадаадын этгээд явуулга, байр сууриа илэрхийлэх ёсгүй гэдгийг хатуу хэлье" гэв.