ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

5800 метр өндөрт хөлөө хөлдөөн гацсан уулчныг эсэн мэнд буулгалаа

O.Admin
2022-09-13

Памирын нурууны Ленин оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан Цэгц клубын тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тиймээс Монголын уулчдын үндэсний холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э. Даваадоржийн хамтаар баг бүрдүүлэн аврах ажиллагааг эхлүүлсэн юм. Аврах ажиллагаа амжилттай болж, уулчин Х.Бумхишигийг аварсан гэж Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.

Мэдээлэлдээ "Уулчин залуугаа аврах ажиллагаа амжилттай болж тэд эсэн мэнд машин хүрэх газарт бууж ирсэн сайхан мэдээгээр өглөөг эхлүүлье. Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэхээр байна. Уулчныг авран буулгах ажлыг чих тавин, санаа зовнин хүлээж, хандив илгээсэн бүх хүмүүстээ чинь сэтгэлийн талархал илэрхийлье. Бид эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харууллаа" гэжээ.