ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрээн хотод эрсдэлтэй гурван бүсээс бусад газрынхаа хөл хориог цуцалжээ

O.Admin
2022-09-13

Эрээн хотын Шуурхай штабаас дараах мэдээллийг гаргажээ. 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцалж, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээн, хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтэрнэ. Түүнчлэн өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд долоо хоног нэгдсэн тусгаарлалтад, дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд долоо хоног гэрийн тусгаарлалтад, бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа гурав хоногт хоёр удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарахыг үүрэг болгожээ. Мөн хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.