ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутагт амьдрах иргэдийн орон сууцны зээлийг 3 хувиар олгоно

O.Admin
2022-09-15

Хөдөө, орон нутагт шилжин суурьших болон тухайн орон нутагт амьдарч буй анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6 хувийг хөнгөлж 3 хувь болгож урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хувийг төр батлан даана. Хүүгийн зөрүү болох 8 тэрбум тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт тусгасан байгаа. Энэхүү зээл олгогдож эхэлсэнээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэхээр байна. УИХ-аар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт оруулж, Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 30 хувийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын 301-р тогтоолоор орон нутгийн ипотекийн урьдчилгаа төлбөрийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой болсон. Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна.