Дархан-Уул аймгийн Дархан сумын наймдугаар багт Нарантолгойн хоёрдугаар гудамжинд айлын гэр шатаж, хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг хоёр хоногийн өмнө гарсан билээ.
Энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02.49 цагт 8х12 метрийн хэмжээтэй байшин болон таван ханатай гэр шатаж, уг гал түймэрт 3 настай эрэгтэй М, 8 настай эрэгтэй М нар өртөж нас барсан юм.
Тэгвэл энэ талаарх мэдээллийг нэгэн бүсгүй сошиал сүлжээнд тавьж, монголчуудаасаа хандив туслалцаа хүсчээ. Тодруулбал, хүүхдүүдийн ээж жирэмсэн бөгөөд хамгийн бага хүүхдээ галаас аварсан ч 90 хувийн түлэгдэлттэй учраас ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа аж.
Иймд залуу гэр бүлд туслах хандивын аяныг ах дүү хамаатан садан болон Дархан сумын наймдугаар багийнхан эхлүүлжээ. Уншигч та сайхан сэтгэлийн зүгээс уй гашууд автаад буй энэхүү гэр бүлд туслахыг хүсвэл Багийн нийгмийн ажилтан-Ганзул Данс-5753464051, хүүхдүүдийн аав Л.Эрдэнэсүхийн Хаан банкны 5031519489 гэсэн данс руу сэтгэлийн хандив өргөх боломжтой аж.
Иргэн та дараах санамжийг цаг ямагт мөрдөж байгаарай:
-
Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
-
Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
-
Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
-
Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
-
Зуухны тагийг заавал түгжиж байх,
-
Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.\
-
Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
-
Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
-
Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
-
Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
-
Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
-
Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
-
Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх