ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автомашины эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж авлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-10-07

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир баг, Баянцогт гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 184 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т ачааны автомашин адуу дайрч жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 10 сарын 05-ны өдрийн 19:19 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авчээ.

Тодруулбал, алба хаагчид 10 км замыг туулан 19:44 цагт очиход Төв аймгийн Баянчандмань сумаас тус сумын чиглэлд иргэн Х /27 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Хьюндай Портер” загварын өвс ачсан ачааны автомашин зам хөндлөн гарч байсан адуу дайрч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан жолооч Х-г 19:48 цагт эсэн мэнд гаргаж, тус сумын  Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.