Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оныг "Ёс зүйн жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд боловсролын салбарт бугшсан олон асуудлыг ил болгоно гэдгээ ил тод мэдэгдсэн. Хүүхдийн эрхийг зөрчсөн олон асуудал энэ салбарт байдгийн нэг нь охидын үзлэг буюу эрүүл мэндийн үзлэг. тэгвэл энэ асуудлыг цаашдаа байхгүй болгоно гэдгээ Л.Энх-Амгалан сайд мэдэгдлээ.
Тэрбээр, энэ талаар өөрийн сошиал хуудсандаа "Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүй гэдгийг албан ёсоор зарлаж байна.
Өсвөр насны охид хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ САЙН ДУРААРАА эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ" хэмээжээ.