ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрийн нэг үйлчилгээ авахад 13 хоног зарцуулдаг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-10-11

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Хүнд суртлын индекс” судалгааны дүнг танилцууллаа. Энэхүү судалгаа нь МҮХАҮТ-аас 2004 оноос хойш хоёр жил тутам явуулж ирсэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг ерөнхий болон нарийвчилсан дэд үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, цаашид анхаарах сайжруулах асуудлыг тодорхойлдог судалгаа юм.

Судалгаагаар бизнес эрхлэгчид 2021 онд цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрийн үйлчилгээний хүнд суртал ихэссэн гэж үзжээ. Төрийн нэг үйлчилгээ авахад дунджаар зургаан баримт бичиг цуглуулж, гурван албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж байгаа аж. 

Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал, төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй цаг хугацаа ихээхэн хүндрэл учруулж байна гэжээ. Төрийн үйлчилгээний цахим “e-mongolia” нэгдсэн системд бизнес эрхлэгчид уламжлалт үйлчилгээнээс илүү сайн үнэлгээ өгсөн байна.