ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Франц улсад цалин нэмэгдүүлэхийг шаардсан ажил хаялт болж байна

O.Admin
2022-10-20

Францад цалин нэмэгдүүлэхийг шаардсан бүх нийтийн ажил хаялт болж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зохион байгуулж буй уг үйл ажиллагаанд нийтийн тээврээс эхлээд сургууль хүртэл хэд хэдэн салбарынхан оролцож байгаа аж. 

Газрын тосны салбарынхан ажил хаяснаас болж шатахуун түгээгүүрийн станцуудад урт дараалал үүсжээ. 

Бүх нийтийн ажил хаялтыг тээврийн, эрчим хүчний болон нийтийн аж ахуйн салбаруудын үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулж байгаа аж. Тээврийн салбарт төмөр замын ажилтнууд ажил хаяжээ. Нийтийн тээврийн хэрэгслүүд зогссоноос болж, таксины эрэлт нэмэгдэж, хотод томоохон хэмжээний түгжрэл үүссэн байна. Харин метро хэвийн ажиллаж байгаа аж.

Боловсролын яамнаас мягмар гарагт нийт багш нарын 10 хувь нь ажилдаа ирээгүй аж. Бага сургуулиудад ажил хаясан багш нарын тоо харьцангуй цөөн байгаа аж. 

Эрчим хүчний салбарын тухайд Эрчим хүч, уул уурхайн үндэсний холбоо ажил хаяхыг уриалсан байна. Атомын цахилгаан станцын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч ажил хаялтад тус улсын 56 цөмийн реакторын 20-ийнх нь ажилчид уг үйл ажиллагаанд оролцсон тухай мэдээлжээ. Ингэснээр 17 АЦС өвөлжилтөд бэлдэх засвар үйлчилгээний хуваарьтаа өөрчлөлт оруулахаар болсон байна.