ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийслэлд есөн байршилд цэрэг татлага зохион байгуулж байна

O.Admin
2022-10-20

Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёр дахь удаагийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэллээ. Цэрэг татлага аравдугаар сарын 23-ныг дуустал явагдана. Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татагдах хуультай.

Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэгт 31 дүгээр сургууль
  • Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
  • Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургуульд
  • Налайх дүүрэгт МСҮТ-ийн байранд
  • Багануур дүүрэгт "Гүн галуутай" цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэгт "Хангай" цогцолбор сургуулийн байранд.

Цэрэг татлагын байранд очихдоо: 

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх
  • Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.
  • Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм.