ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Амрах өрөөгөө өөрсдөө тохижуулжээ

O.Admin
2022-10-24

Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын ажилтан алба хаагчид ажиллаж байгаа орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор санаачилга гарган, бүтээлчээр хандаж дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хувцасны өрөөгөө амрах өрөө болгон тохижуулжээ. Ая тухтай таатай орчин бий болгоход өөрсдийн боломжинд тулгуурлан хийж болох талаар ярилцан ахлах мэргэжилтэн Э.Золбаяр, жолооч Н.Цэрэндорж болон диспетчер Б.Отгонбаяр нар багаа ахалж ажилласан аж.

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн ХАБЭА хариуцсан мэргэжилтэн Г.Цэвэлсүрэн хэлэхдээ "Өөрсдийн гараар зурж, будаж ур ухаанаа шингээж хийсэн амрах өрөө, угаалгын өрөө мөн гал тогооны орчинд тав тух хангасан бүх зүйлээ хараад хамт олноороо бахархаж" байгаагаа илэрхийлээд санал санаачлагыг дэмжин ажилласан болон тусалсан бүх хүмүүст талархаж байгаагаа уламжлав. Бусад алба, хэлтсүүдийг түүчээлсэн цаашдын ажилд нь амжилт хүсье. Түүнчлэн ХАБЭА-н албанаас талархлын захидал болон хэрэгцээт бүтээгдэхүүнээр урамшуулан  мялаажээ.