БНАСАУ-ын төрийн тэргүүн албан тушаалд томилогдсоноосоо хойш хоёр дахь удаагаа гадны улсад айлчилжээ. Гэхдээ зөвхөн БНХАУ-д л айлчилсан байна.
Ким Жон Ун БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй цэрэггүй бүс Панмунжомд түүхэн уулзалт хийхээсээ өмнө буюу гуравдугаар сарын 25-нд анх удаагаа хилийн дээс алхаж, БНХАУ-д айлчилсан байдаг.
Харин эдүгээ тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай энэ сард, эсвэл ирэх сарын дундуур уулзахаар болсон юм. Тэгвэл энэ уулзалтаас мөн урьтаж, БНХАУ-д айлчилсан байна. “Синхуа” агентлагийн мэдээлснээр, Ким тус улсад энэ сарын 7, 8-ны өдрүүдэд айлчилсан аж.