ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Маралмаагийн хилээр гарах эрхийг зургаан сараар хоригложээ

O.Admin
2022-11-02

Жолооны үнэмлэхгүй атлаа жолоо барьж, долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн иргэн Ч.Маралгаагийн асуудлыг өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцжээ. 

Тодруулбал, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх өнгөрөгч аравдугаар сарын 25-нд хэлэлцсэн аж. 

Улмаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн хэмээн мэдэгдлээ. Ч.Маралмаа нь долоон машины хохирлыг бүрэн барагдуулсан атлаа хохирогч охины ар гэрт 10 сая төгрөг увуулж цувуулж өгөөд алга болсон талаар хохирогч охины аав нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон бөгөөд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хохирогч охины гэмтлийг хөнгөн хэмээн тогтоосон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм.