Сошиал орчинд өнөөдөр "Архины хамааралтай нэгэн ээж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Хүчит шонхор захын орчимд хоёр хүүхдээ хүйтэн чингэлэгт түгжиж орхиод гарч хоногоор архидсан байна. Хоёр хүүхэд нь даараад уйлж байгаа учраас анхаарал тавьж, хандив тусламж цуглуулан хамт очицгооё" гэх утгатай постыг хоёр хүүхдийн зурагтай хамт байршуулсан мэдээлэл цацагдсан билээ.
Тэгвэл энэ асуудлын дагуу Чингэлтэй дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон хамтарсан хорооны цагдаа, нийгмийн ажилтан нар явж үзлэг хийжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороонд байрлах Цагаан байрны замын эсрэг талын ТҮЦ-т шөнийн гурван цагт хүүхдүүдийн ээж хажуу талын "ТҮЦ"-т захиад бие засах хооронд болсон явдал юм байна. Хүүхдүүдтэй ГБХЗХХ-ийн залуус уулзсан бөгөөд бие ил шарх сорви байхгүй биеийн байдал хэвийн тус ТҮЦ-ийн ойр байрлах нийтийн байранд амьдардаг аж. Тухайн ээжид хууль сануулах үйлчилгээ үзүүлсэн. Хүүхдүүдийг дахиж ажлын байранд авчрахгүй хараа хяналтгүй үлдээхгүй байхыг сануулжээ.