ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Жаст"-ын Ш.Батхүүд 10 жилийн хорих ял оноожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-09

“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сарын 21-ээс дахин хэлэлцэж эхэлсэн билээ. Тэгвэл анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд нэр бүхий иргэдийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Ш.Батхүүд “ Эрдэнэт үйлдвэр”-т учруулсан 105 тэрбум төгрөг, аж ахуй нэгжид учруулсан дөрвөн тэрбум нийт 109 тэрбум төгрөг гаргуулан хохирогчдод олгож, 10 жилийн хорих ял оноосон байна. Харин “Алтжин групп”-ийн захирал асан Г.Алтангийн хүү Э.Сүрэнг 35 сая төгрөгөөр торгох ял шийтгэлийг оноожээ. 

Харин Г.Алтанд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг шүүгдэгч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. 

Ш.Батхүүгийн зүгээс төрийн хурааж авсан, лацадсан гэх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдээ зарж борлуулан улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулах боломжтой гэдгээ хэлжээ.