ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орхоны хөндийд шинэ хот барих судалгааг эхлүүлнэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-09

Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдэгдлээ. Олон жилийн туршид яригдаж байсан энэ асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг Засгийн газар дэмжиж, Их хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Б.Мөнхбаатар сайд хэлэхдээ “Газрын байршил судална, ТЭЗҮ хийгдэнэ. Шууд барилаа гэхээр баригдчих асуудал биш. Үе шаттай хөрөнгө оруулалт татах зэргээр урт хугацаанд явагдах юм” гэлээ. Цаашдаа Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн ажил ч явагдах бөгөөд үе шаттай олон бодлого хэрэгжүүлсний үр дүнд хотын төвлөрлийг сааруулна гэдгээ сайд мэдэгдлээ.