ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Мишээл-Экспо"-гийн "Street food" хоолны газрын дээврийн хэсэгт гал гарчээ

O.Admin
2022-11-10

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, "Мишээл-Экспо"-д гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдрийн 06:28 цагт хүлээн авчээ. 

ГТУА 14 дүгээр ангийн алба хаагчид очиж, "Street food" хоолны газрын дэээврийн хэсэгт гал гарч байсныг 06:53 цагт тархалтыг зогсоож, 07:20 цагт бүрэн унтраасан байна.

Гал түймэр гарсан шалтгаан нөхцлийг тогтоохоор Гал түймрийн улсын хяналтын байцаагч, галын шинжээч бүрэлдэхүүн ажиллаж байна. "Street food" хоолны газрын түргэн хооны 4 газар гал түймэрт өртжээ.