Эрээн хотод өчигдөр дунд эрсдэлтэй байсан бүсүүдээс халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн. 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд тогтоосон хөл хорионы дэглэмийн үеэр хотын нийт иргэдээс шинжилгээ авахаар болсон байна. Гэхдээ улс хоорондын ачаа тээвэр хэвийн явах юм байна. Гэхдээ ААНБ-ын төлөөлөгчдийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хориглосон талаар ГХЯ-наас мэдээллээ.