ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баян-Өлгий аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

O.Admin
2022-11-17

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10:47:17 цагт Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд  4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.