Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх сарын 19-нөөс эхлэн зургаан 7 хоног амрах юм. Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, БШУЯ-тай хамтран сурагчдын амралтыг зургаан долоон хоног болгон сунгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Мөн "1093 орон дээр томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоо 800 гаруй ор сул байна. Өнөөдрийн байдлаар нэг ч хүнийг коридорт аваагүй" гэсэн тайлбар өглөө.