ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Батбаясгалан: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэл манлайлж ажиллана

O.Admin
2022-12-03

Нийслэлийн 2023 оны төсвийг хэлэлцэн баталсны дараа Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “...Эдийн засгийг тогтворжуулах, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг бууруулах зайлшгүй шаардлагатай. Ирэх жилүүд бол эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд татварын болон бусад  замаар  ААН-үүдийг дэмжиж ажиллах цаг хугацаа байх болно.

Мөн Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд нийслэл оролцоогоо нэмэгдүүлж, санаачилгатай бөгөөд манлайлалтай ажиллах ёстой юм. Түүнчлэн Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүрэг бидэнд бий.  Нийслэл хотоос улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ нэмэгдсэн.

Тиймээс төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд  Нийслэлийн ИТХ,  Нийслэлийн Засаг дарга онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм. Хөрөнгө оруулалтыг татахад Нийслэлийн ИТХ,  ЗДТГ, харьяа агентлагууд санаачилгатай ажиллаж, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллахыг уриалъя” гэсэн юм.