Маргааш буюу энэ сарын 5- наас нийтийн тээврийн автобусыг нэгдүгээр эгнээгээр саадгүй зорчих журмыг сэргээж хатуу мөрдөхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит II хуралдаанаас уг шийдвэрийг гаргаад байгаа юм.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар арванхоёрдугаар сарын 5 буюу даваа гарагаас эхлэн Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулах журмын хэрэгжилтэд онцгой анхаарч, шуурхайлан ажилдаа орохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Дээрх журам Энхтайваны өргөн чөлөө дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хамааралтай аж.