Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн зөвшөөрөгдсөнөөс бусад автомашин зорчуулахгүй гэж ТЦА-наас мэдээллээ.
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, түгжрэл саатал олон цагаар үргэлжлэхтэй холбогдуулан Энх тайвны өргөн чөлөөнд Офицеруудын ордны аюулгүйн тойргоос Таван шарын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ буюу “Чиглэлийн тээврийн хэрэгсэл”-ийн эгнээнд тавих хяналт шалгалтыг маргаашаас эхлэн эрчимжүүлнэ.
Ачаалал үүсэж байгаа цагуудад өдөр тутам хөдөлгөөн зохицуулж буй 100 гаруй алба хаагч дээр нэмж 400 гаруй алба хаагчийг хоёр ээлжээр 200 гаруй хяналтын цэгт ажиллуулахаар төлөвлөжээ.