ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шатахууны нөөцийн савнаас хоёр иргэний цогцсыг олжээ

O.Admin
2022-12-05

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг “Тэс Петролиум” ХХК Шатахуун агуулах нөөцийн сав /резервуар/ дэлбэрсний улмаас энэ сарын 01-ны өдөр их хэмжээний гал гарсан билээ. Ослын улмаас нэг иргэн газар дээрээ амиа алдаж, хоёр хүн олдохгүй байсан. 

Ослын газарт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид мөн Шарын гол, Зүүнхараа, Баруунхараагийн гал унтраах ангийн албан хаагчид өргөтгөсөн бүрэлдэхүүнээр ажиллаж, галыг илүү том хэмжээг хамарч, олон хүн эд хөрөнгө, амь насаа алдахаас сэргийлэн ажилласан бөгөөд саванд үлдсэн 372 тонн АИ-92 бензинийг соруулж, аюулгүй болгожээ. Мөн тухайн саванд гал түймрийн улмаас үүссэн лагийг соруулсан байна. 

Тэгвэл осол болох үед албан үүргээ гүйцэтгэж байсан, ор сураггүй болоод байсан хоёр иргэнийг Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Эмнэлгийн байгууллага, “Тэс петролиум” ХХК-ийн ажилтнууд эрэн хайж, улмаар иргэн Д /49 настай, эрэгтэй/-ийн цогцсыг, иргэн О /43 настай, эмэгтэй/-ы цогцсыг тус тус гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж. Ослын улмаас эмнэлэгт хүргэгдэх явцдаа  нас барсан иргэн Н нь 1995 онд төрсөн бөгөөд тус байгууллагад ажилд ороод удаагүй байжээ.