ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ганхуяг нарын таван хүнийг хорих санал шүүхэд хүргүүлжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-12-09

Нийслэлийн прокурорын газраас нүүрсний хулгайн гэх хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт дээрх нэр бүхий 5 иргэнийг яллагдагчаар татжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэнэ. Шүүхээс тэднийг хэд хоногоор цагдан хорих шийдвэрээ өнөөдөр гаргах  аж.