ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг болно

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-12-13

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос ирэх онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон билээ. Тодруулбал, улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгосон юм. Энэхүү шийдвэр  ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.  

Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байгаа бөгөөд он гараад 130,000 төгрөгөөр нэмэгдэх нь. 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан дахин шинэчлэх аж.