ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

10 тонн бодис цацаж 51 техник ажиллаж байна

O.Admin
2022-12-15

Дүрмээр хүлээсэн чиг үүргийн дагуу энэ сарын 15-ны өдөр  Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 111 гудамж, нийтийн эзэмшлийн 185,8 км авто зам болон гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээвэр мөн 48 гудамжны 52,7 га ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлууд гүйцэтгэн ажилладаг.

Цагаан даваа, Нарангийн энгэр, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагаа болон 17 нийтийн бие засах газрын ашиглалт, засвар үйлчилгээ, хийж ажиллахаас гадна цас орсонтой холбогдуулан хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн авто замын уулзвар, сүүдэр газар, өгсүүр -уруу зам, нүхэн гарц зэрэг халтиргаа гулгаа үүсэж болзошгүй газруудад өглөөний 06:00 цагаас хойш 10 тонн бодис цацаж 51 техник, 490 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.