Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто молл 3 дугаар давхарт EDUTECH center
10:00 цагт Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд, Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай сургуулийн 20 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцох оролцоог дэмжих зорилгоор зугаатай орчинд шинжлэх ухааныг танин мэдүүлэх арга хэмжээг зохион байгуулна.
Мэдээлэл технологийн үндэсний паркийн урд жигүүрийн 1 давхарт.
10:30 цагт “Цахим ур чадвар олгох төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Тус төв нь иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, үндэсний контент үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажиллах юм.
Үндэсний мэдээллийн төвд
12:00 цагт Даяар Монгол хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайн жагсагчид, жүжигчин У.Цогтбаяртай холбоотой мэдээлэл хийнэ.
Корпорайт зочид буудлын 3 давхрын хурлын зааланд
10:00-13:00 цагт АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрийн хүрээнд 12 аймаг, Улаанбаатар хотыг оролцуулан 2022 онд сангаас зээл авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах “Хөгжил өөд” хөтөлбөр нээлтээ хийнэ.