Арванхоёрдугаар сарын 22-ны энэ өдөр нарны шууд тусгал бөмбөрцгийн бүслүүр Экватор дээр тусдаг учир өдөр шөнө тэнцдэг.
Харин маргаашаас өдрийн цаг уртассаар зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиож түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг. Үүнээс цааш шөнийн цаг уртассаар арванхоёрдугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог.
Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ. Монголчууд арванхоёрдугаар сарын 22- ноос өвлийн хүйтнийг хэмжих “ЕС” эхэлдэг гэж үзэн нэг хоёр гэж тоолоод есөн ес дуусахад хүйтний улирал дуусч хавар болдог гэж үздэг. Ес бүрийг цаг урирал цас мөсний байдлаар нэрлэсээр есөн ес дуусахад ердөө цасгүй болно гэдэг