ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Адам Левин таван хүүхэдтэй болохыг хүсдэг

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-09

АНУ-ын “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левин Элений шоунд оролцож, охидынхоо талаар ярилцлага өгчээ. Тэрбээр 2014 онд загвар өмсөгч Бехати Принслутай гэр бүл болсон бөгөөд том охин нь 2016 оны есдүгээр сард, харин бага охин нь өнгөрөгч хоёрдугаар сард төрсөн юм.

Адам Левин нэвтрүүлгийн турш охидынхоо талаар ярьж, “Эцэг байна гэдэг энэ хорвоогийн хамгийн хөгжилтэй зүйл” хэмээсэн байна.  Харин хэзээ дараагийн хүүхдээ төлөвлөж буй талаар асуухад нь “Эхнэр бид хоёр олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Maroon 5. Хүүхдүүдийн хамтлаг байгуулдаг ч юм билүү” хэмээн хошигножээ.