ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-д Хятадын цагаан сарын баярын үеэр зэвсэгт этгээд гал нээжээ

O.Admin
2023-01-23

АНУ-ын Калифорни мужид Азийн цагаан сарын баяр тэмдэглэсэн хүмүүс рүү зэвсэгт этгээд гал нээжээ. Үүний улмаас 10 хүн нас барж, 10 хүн шархдав. Зэвсэгт этгээд ази хүн байж болзошгүйг цагдаа нар мэдээлсэн. Тухайн хүний нэрийг эрх баригчид мэдэж байгаа ч баривчлах үйл явцад хүндрэл учруулж болзошгүй тул мэдээллийг задруулахгүй гэжээ.

Халдлага орон нутгийн цагаар 22:30 минутын орчимд Лос Анжелес хотын зүүн захад орших “Альхамбра” нэртэй цэнгээнт бүжгийн клубт болсон. Халдлагын улмаас Монтерей паркт Ням гаригт болохоор товлогдсон цагаан сарын баярыг цуцалсан байна. Өнгөрсөн жилүүдэд Калифорни дахь цагаан сарын баярт 100 мянга гаруй хүн оролцож байжээ. Энэ удаад баярыг хоёр өдөр тэмдэглэхээр төлөвлөсөн байсан. Монтерей паркт гол төлөв Ази гаралтай америкчууд амьдардаг. АНУ-ын хүн амын тооллогын мэдээллээр тус хотын оршин суугчдын гуравны хоёр орчим нь ази хүмүүс аж. Мөн Монтерей парк нь хятад зоогийн газар, хятад хүнсний дэлгүүрүүдээрээ алдартай.

Зэвсэгт этгээд клуб рүү буу барьж орсон бөгөөд түүнийг зугтахаас өмнө хүмүүс зэвсгийг нь булааж авчээ. Түүнийг бүжгийн клубээс зугтсаныг гэрчүүд мэдээлсний дараа цагдаа нар цагаан өнгийн фургон машиныг нь хайж эхэлсэн байна.

Тэгвэл “Sky news” агентлагаас өнөөдөр /2023.01.23/ мэдээлснээр сэжигтэн этгээд цагаан өнгийн фургон машиндаа өөрийгөө буудаж хөнөөсөн байхыг цагдаа нар олжээ. Зэвсэгт этгээдийг Ху Кан Тран гэдэг бөгөөд 72 настай. Цагдаа нар фургон машиныг тактикийн машинууд болон тэсрэх бөмбөгийн багийн ачааны машинаар бүсэлсэн байна.