ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Пак Гын Хэ эмнэлэгт хүргэгджээ

O.Admin
2018-05-09

Төрийн нууц задруулсан, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг 10 гаруй үндэслэлээр буруутгагдан хоригдож буй БНСУ-ын экс Ерөнхийлөгч Пак Гын Хэ эмнэлгийн тусламж авахаар Сөүлийн эмнэлэгт хүргэгдсэн талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Тэрбээр өнгөрсөн жилийн гуравдугаар сард саатуулагдсанаасаа хойш нурууны өвчин, шүд, хөлийн хуруугаа гэмтээсэн зэрэг хэд хэдэн шалтгаанаар эмнэлгийн тусламж авч байсан аж.

Пак Гын Хэ өнөөдөр Сөүлийн Гэгээн Мэригийн эмнэлэгт шоронгийн харгалзагч нарын хамт ирж, эмнэлгийн тусламж авсан байна.

Гэхдээ эх сурвалжууд ямар өвчний улмаас эмнэлэгт хүргэгдсэнийг нь мэдээлэхээс татгалзжээ. Харин “Ёнхап” агентлаг Пак сүүлийн үед  нурууны өвчнөөр шаналж буй тухай онцлон мэдээлсэн байв.