ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бангладеш дахь дүрвэгчдийн хуаранд гал гарч, 12 мянган хүн орон гэргүй болжээ

O.Admin
2023-03-06

Бангладеш улсын зүүн өмнөд хэсэгт байрлах рохинжачуудын дүрвэгсдийн хуаранд өнгөрсөн ням гарагт их хэмжээний гал гарчээ.Түймэр орон нутгийн цагаар 14:45 минутад эхэлсэн бөгөөд Кокс Базар хот дахь хуарангийн 2000 орчим хоргодох байрыг хамарч, 12 мянган хүн орон байргүй болсон байна.

Энэхүү хуаранд орогнож байсан хүмүүс нь Мьянмар улс дахь дарамт хавчлагаас зугтаж, Бангладеш улсын Кокс Базар хот дахь хуаранд амьдарч буй Мяьмар улсын исламын шашинт рохинжа үндэстэн байсан юм. Холбогдох албаны мэдээлснээр гал түймрийн улмаас хүний амь нас эрсдээгүй.

Энэхүү хоргодох байруудыг хулс болон брезентээр хийсний улмаас хоромхон зуур шатаж дууссан байна. Одоогийн байдлаар галын шалтгааныг тогтоогоогүй байгаа аж. Мөн Бангладеш дахь дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар Мижанур Рахман AFP агентлагт “Галын улмаас албадан дүрвэсэн Мьянмарын 12 мянган иргэн орон байргүй болсон. Гал түймрийг гурван цагийн дотор унтраасан хэдий ч дүрвэгсдэд зориулсан 35 сүм, 21 сургалтын төв шатсан” хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж ВВС

Н.Батзаяа