ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Туркт 2021 оноос хойш 600 гаруй эмэгтэй амиа алджээ

O.Admin
2023-03-09

Туркийн мянга мянган эмэгтэйчүүд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эрх баригчдын жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэж, Истанбул хотод жагсжээ. Эмэгтэйчүүд энэхүү жагсаалыг "Феминист оройн жагсаал" хэмээн нэрлэсэн аж.

Жагсаалын үеэр иргэд цагдаа нартай тулгарсан бөгөөд цагдаагийн алба хаагчид тэднийг Таксимын талбай руу чиглэхгүй байхыг анхааруулж, жагсаалаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн байна. Гэвч хэсэг хугацааны дараа тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглаж эхэлжээ. Мөн цагдаа нар жагсаалын үеэр хэд хэдэн хүнийг саатуулан баривчилсан байна.

2021 онд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус улсыг Истанбулын конвенцоос хассан бөгөөд үүнээс хойш 600 гаруй эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдсан тухай Туркийн сөрөг хүчний Бүгд Найрамдах Ардын Намын тайланд дурьджээ. Энэхүү Истанбулын конвенци нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилготой байсан аж.

Эх сурвалж BBC
Н.Батзаяа